2015-11-18   10:01:32   424   0
  Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан дүн
Монгол Улсын Засгийн “Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 292-р тогтоол, Аймгийн засаг даргын 2015 оны 04 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг шалгах заавар зөвлөмж өгөх ажлаар бүх сумдад мэргэжилтнүүд ажиллаа. 2015 оны 292-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор энэ жилийн зуншлага намаржилт, цаг уурын урьдчилсан байдал, өвс ургамалын гарцтай уялдуулан өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө гарган байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сурталчлах ажлыг зохион байгууллаа.
Энэ зун цаг уурын төлөв байдлын мэдээгээр нийт нутгийн 20 орчим хувь нь хэвийн, 50 орчим хувь нь гандуу, 30 орчим хувь нь гантай байна. Мөн энэ жилийн зуншлага оройтсоноос бэлчээрийн ургамлын ургалт гүйцээгүй, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх нь чухал юм.
2015-2016 онд 19 сумын 92 багийн 10967 өрхийн 2 665 938 мянган мал / тэмээ 18052, адуу 91065, үхэр 152482, хонь 1297734, ямаа 1076605 өвөлжүүлэх бэлтгэл зохион байгуулалт хийгдээд байна.
Өвөл хаврын бэлчээрийн даацад тулгуурлан Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумын нутагт Өлгий, Завхан,Наранбулаг, Өндөрхангай сумаас 173 өрхийн 98671мал /үүнээс бод 10909, бог 87762/ өвөлжүүлэхээр гэрээ хийгдсэн. Мөн өөрийн аймгийн бусад сумын нутагт 497 өрхийн 256869 мал /үүнээс бод 23918, бог 232951/ мал өвөлжихөөр сумдын засаг дарга нар гэрээ хэлцэл хийлээ.
Хилийн зурвас бүс нутагт Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Зүүнговь,Сагил, Түргэн, Тэс сумуудаас 1123 өрхийн 340396 мал /үүнээс бод 56734 бог 287631/ өвөлжүүлэхээр зохион байгуулалт хийгдлээ.
Улсын тусгай хамгаалалтай газар 304 өрхийн 115276 мянган толгой мал /бод 16179, бог 99103/ оруулж өвөлжүүлэх зөвшөөрөл авахаар холбогдох байгууллагад санал хүсэлтээ хүргүүлээд байна.
Аймгийн хэмжээнд нийт 1125 уст цэг үүнээс инженерийн хийцтэй худаг 484, энгийн уурхайн худаг 584, усан сан 68 байгаагаас ашиглахад бэлэн байгаа худаг 996 буюу 87.2 хувьтай байна.
Малчид иргэдийн оролцоотойгоор 50100 тн өвс, 1900 тн гар тэжээл,7139.8 тн хужир шүү бэлтгэхээс 35667 тн өвс, 1576 тн гар тэжээл, 6974.1 тн хужир шүү, 554 тн үйлдвэрийн тэжээл, 1369 тн сүрэл, 732 тн ногоон тэжээл бэлтгээд байна. Сумын аюулгүйн нөөцөнд 641,6 тн өвс , аймгийн нөөцөнд 245,7 тн өвс, 102,7 тн тэжээл байна
Аймгийн мал өвөлжилтийн бэлтгэлийг сумдаас ирүүлсэн материалыг нэгтгэн ХХААХҮ-ийн яамны сайдын 2010 оны А/148-р тушаалаар баталсан “Мал өвөлжилтийн бэлтгэл хангах, дүгнэх, зааврын дагуу малын тарга хүч, өвс тэжээл татан авалт, тэжээлийн хангамж, өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, өрхийн өвөлжилтийн бэлтгэл, хашаа, усан хангамж, давс хужрын хангамж, худгийн бэлэн байдал гэсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд аймгийн хэмжээгээр мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 85,1 хувиар хангасан гэсэн дүнтэй байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...