2015-06-26   10:06:18   392   0
  Баруун бүс нутаг хөгжлийн асуудлаа хамтран хэлэлцэж байна
Увс аймгийн Улаангом хотод Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдаж байна. Өнөөдөр эхэлсэн тус чуулганд Баруун таван аймаг, томоохон хөрөнгө оруулагчид оролцож байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монголын эдийн засгийн форумын нээлттэй хуралдаан, Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганыг Увс аймагт зохион байгуулж байгаа юм.

Тус чуулганы хэлэлцэх асуудал нь баруун бүс нутгийн хөгжлийн гарц, Хөрөнгө оруулалтын төслүүд юм. Тус арга хэмжээнд Франц, Казакстан улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд нар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Хөгжлийн банк, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хаан, Төрийн банк, Уул уурхайн үндэсний ассосиаци, Монголын Ложистикийн холбоо зэрэг хөрөнгө оруулагчид, холбоод, томоохон компаниуд онцгой ач холбогдол өгөн оролцож байна. Баруун аймгууд чуулганд оролцож байгаа хүндэт зочид болон хөрөнгө оруулагчдад өөрийн аймгийн баруун бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, хамтын хөгжлийн гарцаа танилцуулсан. Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганы үндсэн илтгэлийг “Их наядын тэмүүлэл” гэсэн сэдвээр баруун бүсийн хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн О.Цогтгэрэл тавьсан. Хөрөнгө оруулалтын чуулганы гол илтгэлүүдийн нэг нь Баруун бүсийн өрсөлдөх чадвар гэсэн сэдэвтэй Өрсөлдөх чадварын судалгааны төвийн тэргүүн Б.Лакшмигийн илтгэл байлаа.
Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганы гол зорилго нь баруун бүсийн аймгууд хэрхэн хамтарч ажиллах вэ, хэн нь юу хийх вэ гэдгээ хэлэлцэн ойлгоцож, нэгдсэн хөгжлийн бодлоготой болох асуудал юм.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...