2015-05-12   10:42:23   2001   0
  МАХ ХЭРХЭН ТАРИХ ВЭ
Увс аймаг нэг их наядын эдийн засагтай аймаг болоход хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарын өсөлтийг чухалчлан авч үзсэн. Нэн ялангуяа “Мах тарья” төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбараас дотоодын нийт бүтээгдэхүүний 400 тэрбум төгрөгийн өсөлтийг хүлээж байгаа.
Өнөөдрийн байдлаар манай аймгийн хөдөө аж ахуйн салбарын бүтээж буй дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 102 тэрбум төгрөг. Үүний 90 хувийг мал аж ахуйгаас, дөнгөж аравхан хувийг газар тариалангаас олж байгааг “Их наяд-Увс” хөтөлбөрийн судалгааны ажлын хүрээнд гаргаж ирсэн. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг дангаараа бүрдүүлж буй хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлыг авч үзвэл тийм ч сайнгүй дүр зураг харагдана. Тухайлбал таван хошуу мал өссөөр бэлчээрийн даац байж болох хамгийн өндөр хэмжээндээ тулаад байгаа юм. Ашиглах боломжит бэлчээрийн талбай 4,9 сая га бөгөөд эрдэмтэдийн судалгаагаар энэ нь 2.5 орчим сая толгой малын бэлчээр юм байна.

Мах яаж тарьдаг юм. Тариа шиг газар булаад намар нь хураах уу? гэхчилэн үг мухарлаж, бүтэхгүй болохгүйг дуудагчид олширох нээ. Төслийн гол санаа нь үр тарианы тариалалтаа тогтворжуулж, малын тэжээл тарьж, малаа чанартай тэжээлээр хангах замаар стандарт хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах явдал юм. Малаа байгалийн чанартай ургамлаар тэжээхийн тулд малын тэжээлийн ургамал түлхүү тариална.


Харин газар тариалангийн хувьд эргэлтийн талбайнхаа дөнгөж дөрөвний нэгийг ашиглаж байна. Нийт талбайн ихэнх хэсгийг улаанбуудайн тариалалт эзэлдэг. Улсын дунджтай харьцуулахад ургацын хэмжээгээр Баруун аймгуудаас 50%-иар өндөр боловч төвийн бүсийн улаан буудайтай өрсөлдөх чадвар сул.
Зураг: Увс аймгийн тариалангийн талбайн ашиглалтын байдал Эх сурвалж: Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэдээлэл


Тэгэхээр газар тариалангийн эргэлтийн талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх, нөгөө талаас мал аж ахуйн салбарыг илүү төрөлжүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нь “МАХ ТАРИХ” явдал юм.
Мах хэрхэн тарих вэ?
Мах яаж тарьдаг юм. Тариа шиг газар булаад намар нь хураах уу? гэхчилэн үг мухарлаж, бүтэхгүй болохгүйг дуудагчид олширох нээ. Төслийн гол санаа нь үр тарианы тариалалтаа тогтворжуулж, малын тэжээл тарьж, малаа чанартай тэжээлээр хангах замаар стандарт хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах явдал юм. Малаа байгалийн чанартай ургамлаар тэжээхийн тулд малын тэжээлийн ургамал түлхүү тариална.
Өнөөгийн хөдөө аж ахуйгаас бүтээж буй 102 тэрбум төгрөгийг өнөөгийн үнэ цэнээр нь 400 тэрбум болгох малын тэжээлийн үйлдвэрлэл ба мах бэлтгэлийн үйл ажиллагааг явуулах нөөц, боломжууд бидэнд бий.
Үүнд хүрэхийн тулд тариалангийн талбайн ашиглалтын бодлогыг гаргахаас эхлээд эцсийн бэлэн болсон махан бүтээгдэхүүнийг борлуулах, борлуулалтын стандартыг хангуулах хүртэл олон ажлууд хийх хэрэгтэй. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд долоон бүлэг ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж “Их наяд-Увс” хөтөлбөрийн судалгаанд тусгаж өгсөн байна.
Хүснэгт: Төслийн бүрэлдэхүүн ажилбар ба тойм төсвүүд

Тариалалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн өндөр ашигт таримал болон малын тэжээл тариалахад 10,0 орчим тэрбум төгрөгийн, харин малын тэжээлийн үйлдвэрийг байгуулахад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана. /”Их наяд Увс” хөтөлбөрөөс/
Төсөл хэрэгжсэнээр мэдээж ашиг орлого нэмэгдэнэ. Хөтөлбөрийн судалгаанаас харахад салбарын орлого дөрөв дахин, малчдын орлого хамгийн багадаа тав дахин, тариаланчдын орлого зургаа дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан төлвийг гаргажээ.
Төр юу хийх вэ?
Төрийн байгууллага, орон нутгийн захиргаанаас бүхнийг хийхгүй. Чадах ч үгүй. Харин бодлогоо тууштай баримталж салбар дундын зохицуулалтыг оновчтой зохион байгуулж, хөрөнгө оруулалтуудыг татан хувийн хэвшилтэй холбож өгөхөд төрийн идэвхи санаачилга чухал юм.
Газар тариалангийн салбарын шинэчлэл нь төвлөрөх, ялгарах стратегид тулгуурлана. Энэ нь Увс аймаг малын тэжээлийн ургамал тариалах, үйлдвэрэхэд голчлон төвлөрөх юм. Ингэхдээ ногоон тэжээлийн түлхүү тариалж, царгасны хорголжин тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм.
Хувийн хэвшил юу хийх вэ?
Монгол улс нүүрсээ тонныг нь 42 орчим доллараар экспортолдог. Гэтэл нэг тонн царгасны хорголжин тэжээлийн үнэ 310-330 доллар.
“Мах тарья” хөтөлбөрийн хүрээнд 30 мянган га талбайд малын тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөсөн бөгөөд үүний 15,000 га талбайд царгас дангаар нь тариалах юм.
Үүний тулд малын тэжээлийн тарилалтыг эрчимжүүлэх, улмаар малын тэжээл үйлдвэрлэх, малын тэжээлийн нэгдсэн түгээх сүлжээг бий болгох жижиг төслүүдийг хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлнэ. Тухайлбал “Мах тарья” хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэгч, үр суулгац нийлүүлэгч, логистик, тээвэрлэлт, тэжээлийн болон махны орчин үеийн үйлдвэр эрхлэх шинэ бизнесүүд бий болох юм. Жишээ нь Малын тэжээлийн үйлдвэрлэлийг сайжруулахын тулд ногоон тэжээлийн үйлдвэрлэл ба царгасны хорголжингийн үйлдвэрийг шинээр бий болгох шаардлагатай бөгөөд судалгааны багийн зүгээс дараах тоног төхөөрөмжийг санал болгосныг хүргэж байна.
Царгасны хорголжин тэжээлийн үйлдвэрлэл:
БНХАУ-н бага оврын энэхүү үйлдвэр нь царгасыг хадаж аваад түүгээр хорголжин тэжээл хийх зориулалттай бөгөөд 380 вольтоор ажиллах, бага зай талбай эзлэх авсаархан үйлдвэр юм.
Цагт 1.5-2 тн царгасаар тэжээл бэлтгэх бөгөөд үнэ хүчин чадлаас хамааран 32-38 мянган долларын үнэтэй байна. Энэхүү үйлдвэр нь өдөрт 8 цагаар 300 хоног ажиллахад жилд 5000 тн царгасаар хорголжин тэжээл хийнэ. Иймд ийм хэмжээний 2-3 үйлдвэр байгуулан ажиллах боломж байна.

Эх үүсвэр: http://www.alibaba.com/product-detail/2014-brand-new-alfalfa-pellet-mill_486492512.html

Ногоон тэжээлийн үйлдвэрлэл:
Энэхүү үйлдвэр нь хамтад нь тарьсан тэжээлийн холимгийг хураан, пресслэх хялбар ажиллагаатай цогц үйлдвэрлэл юм.



Хөрөнгө оруулалт, гадаад, дотоод хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын гүүр нь аймгийн төрийн байгууллага, удирдлагууд болж, харин хэрэгжүүлэх ажлыг хувийн хэвшлийнхэн хийж, нутагтаа сайхан амьдрах боломж “Их наяд-Увс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бий болох юм.
Аймгийнхаа бодлогыг судалж, сурталчилж, хэрэгжүүлцгээе. Үүнд иргэн таны оролцоо нэн чухал юм шүү.
СЭДЭВ : МЭДЭЭ
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...