2017-05-03   12:15:08   116   0
  Аймгийн газар тариаланчдын зөвлөгөөн боллоо
Увс аймгийн газар тариаланчдын зөвлөгөөн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ойрад хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга Д.Төмөр-Очир, ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, ХХААГ-ын ҮХҮ-ний албаны дарга Я.Очир, МХГ-ын ТУҮХЦХ-н улсын ахлах байцаагч Г.Нямжав, УЦУОШ-ий газрын дарга Б.Пүрэвсүрэн, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Ц.Сайнзаяа болон үр тариа, төмс хүнсний ногоо эрхлэгч зэрэг 130 орчим аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөр аймгийн газар тариалангийн салбарын үр дүн цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, газар тариалангийн салбарт анхаарах асуудал, дулааны улирлын цаг агаарын урьдчилсан мэдээ, ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон журам, хүнсний ногооны үр үржүүлгийн өнөөгийн байдал цаашдын зорилт, газар тариалангийн усны хэрэглээ зэрэг илтгэлүүд тавигдаж, газар тариаланд тулгамдаж буй асуудал болон Чацаргана-2, Хүлэмж, Зоорь хөтөлбөрүүдийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж санал хүсэлтийг авлаа. Газар тариалангийн зохистой дадал, техник тоног төхөөрөмжийн хангамж, тариалангийн агротехнологийн талаар сургалт зохион байгуулж, шатахуун, үр бордоо, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгөв.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...