2016-03-03   15:01:06   235   0
  Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар
Манай аймагт 2015 оны 10-р сараас хойш нийтдээ 60 гаруй удаа их, бага хэмжээгээр цас орж, өнөөдрийн байдлаар нийт нутгаар 20 орчим см, уулархаг газар гуу жалгандаа 35-60 см зузаан цасан бүрхүүлтэй, Увс нуур болон Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-37 хэм, өдөртөө 24-26 хэмийн хүйтэн байна. 2016 оны 2,3 дугаар сарын хүйтний улирлын төлөв байдлаас үзэхэд 2 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох, 3-р дугаар сард ихэнх нутгаар ахиу цас орох төлөвтөй байна. Энэ нөхцөл байдал нь аймгийн хэмжээний мал аж ахуйн салбарын хаваржилт улам хүндрэх, зудын гамшгийн хэмжээнд хүргэх нөхцөлийг үүсгээд байна.
Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолын дагуу эхний ээлжинд тус аймаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 2011, 2012, 2013 онуудад бэлтгэсэн 450 тн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр, 2011, 2012, 2013, 2014 онуудад бэлтгэсэн 327 тн тэжээлийг 50%-иар хямдруулан сумдад олгосон. Мөн аймгийн 2016 оны өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөнд иргэдийн бэлтгэсэн 121 тн өвсийг худалдан авч буцалтгүй тусламж хэлбэрээр сумдад олгоод байна.
Мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас 400 тн, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбараас 120 тн, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбараас 150 тн өвсийг татан авах ажлыг зохион байгуулсан.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Бөхмөрөн 10 тн, Өмнөговь 50 тн, Ховд 27 тн, Хяргас 42 тн, Малчин 50 тн, Тариалан 10 тн, Түргэн 25 тн, Тэс 50 тн, Цагаанхайрхан 50 тн, Улаангом 25 тн нийт 350 тонн тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэн малчдад хувиарлан олгоод байна.
Одоогийн байдлаар Улсын нөөцийн салбар, цэгүүдээс 1700 тн өвсийн буцалтгүй тусламж хэлбэрээр, 887 тн тэжээлийг 50% хямдралтай үнээр, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөөс 461 тн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр, 102.4 тн тэжээлийг 50% хямдруулан олгосон. Нийтдээ аймгийн хэмжээнд 2161 тонн өвс, 1339,4 тонн тэжээлийг тус тус олгоод байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...