2015-03-01   16:47:48   398   0
  Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, фермерүүд тодорлоо
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилт түүний дотор 2014 онд малын тоо 51,9 болж, өмнөх оныхоос 6,8 саяар өсч, малчин өрхийн тоо 2007 оноос хойш 9 жил дараалан буурсан үзүүлэлттэй байсан бол энэ жил 150 орчим мянга болж, өмнөх оныхоос 4,4 мянгаар нэмэгдлээ.

2014 онд улсын хэмжээгээр 518,7 мянган тн үр тариа, 489,4 мянган тн улаан буудай, 164 мянган тн төмс, 102,2 мянган тн хүнсний ногоо хураан авлаа. Нийт хураан авсан үр тариа, улаан буудайн ургацаар 1991 оны түвшинд хүрсэн, нэг га-гаас хураан авсан ургацын үзүүлэлтээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн 55 жилийн түүхэнд гарч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Дээрх ололт, ажлын үр дүнтэй уялдуулан улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч, тариаланч хамт олныг шалгаруулах иргэн, аж ахуйн нэгжийн тоог Засгийн газрын холбогдох журамд заасан тоо хязгаараас нэмэгдүүлжээ.

Мал аж ахуй, газар тариалангийн салбарт гарсан ажлын үр дүнг харгалзан 2015 онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгарууллаа.
Увс аймгаас Наранбулаг сумын Хужирт багийн малчмн Санжийн Гомбо, Сагил сумын Өндөрмод багийн малчин Норжингийн Баттөмөр, Тэс сумын Баян-Овоо багийн малчин Баатарын Галсанжамц нар шалгарсан байна. Улсын тэргүүний тариаланчаар Улаангом сумын тариаланч Г.Даваа, Тариалан сумын тариаланч Г.Самбуу нар тус тус шалгарчээ.
СЭДЭВ : МАЛ АЖ АХУЙ АЛБА
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...