Танилцуулга
Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог. 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1267 км.
Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг.
Тус аймаг нь 19 сум, 92 багтай, 2014 оны жил эцсийн байдлаар 20.7 мянган өрх, 75.7 мянган суурин хүн амтай. Аймгийн хэмжээнд 8 мянган малчин өрхийн 16,2 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэж байна 1 малчин өрхөд дунджаар 319 толгой мал ноогдож, өнгөрсөн оноос 41 толгойгоор буюу 14,7 хувиар өссөн.
2014 оны эцэст 2.561.315 мянган толгой мал үүнээс 19.5 мянган тэмээ, 88.4 мянган адуу, 145.4 мянган үхэр, 1260.5 мянган хонь, 1047,4 мянган ямаа тооллуулж таван төрөлдөө өсч, нийт малын тоо 1336.2 мянган толгой буюу 15,1% -иар өссөн байна.
Сүргийн бүтцийг авч үзвэл Нийт сүрэгт тэмээ 0,8%, адуу 3,5, үхэр 5,7 хонь 49.2, ямаа 40.9%-ийг тус тус эзэлж байна.
Нийт малын тоогоор Тэс сум, тэмээгээр Завхан сум, адуу, үхэр, хониор Тэс сум, ямаагаар Өмнөговь сум тус тус тэргүүлж байна.
2014 онд нийт малын тоогоороо Улсад 12-р байр адууны тоогоор 12, үхрийн тоогоор 10, тэмээний тоогоор 8 хонины тоогоор 9, ямааны тоогоор 12 дугаар байр эзэлж байна.
Аймгийн хэмжээнд хамгийн олон малтай багаар Наранбулаг сумын Хужирт баг,
Хамгийн олон тэмээтэй багаар Завхан сумын Айраг нуур баг,
Хамгийн олон адуутай багаар Өмнөговь сумын Баянгол баг,
Хамгийн олон үхэртэй багаар Тэс сум 8-р баг,
Хамгийн олон хоньтой багаар Наранбулаг сумын Хужирт баг,
Хамгийн олон ямаатай багаар Өмнөговь сум Орлого баг тэргүүллж байна.

.
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...